СЕХ-ны гишүүнийг томилох асуудлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гишүүнийг томилох асуудлыг хойшлууллаа

УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий
хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Сонгуулийн
ерөнхий хорооны гишүүдээс тавынх нь бүрэн эрх дуусгавар болж, Монгол
Улсын Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхээс тус бүр гурван гишүүнийг өргөн
мэдүүлсэн бол УИХ-аас хоёр хүний нэрийг дэвшүүлэх ёстой юм байна. УИХ
дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-аас нэр дэвшүүлэх хүмүүст
н.Пүрэвсүрэн, З.Мэндсайхан хоёрыг дахин томилох боломжтой гэж үзэж энэ
байр сууриа илэрхийлээд байсан. Гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооноос Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний
статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн нарыг Сонгуулийн ерөнхий
хорооны гишүүнээр нэр дэвшүүлсэн нь хуралдааныг хойшуулахаас аргагүйд
хүрсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн тайлбарласнаар эл
асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ярилцаагүйн дээр
гэнэтхэн асуудлыг оруулж ирсэн. Хаанаас хэн нэр дэвшүүлээд байгаа нь
ойлгомжгүй, мөн зөвшилцөж бэлтгэл хангаагүй асуудлыг хүчээр ярих гэж
зүтгээд байгаа нь хардлага төрүүлж байна. Тиймээс асуудлыг өнөөдрийн
УИХ-ын даргын зөвлөлдөх хуралдаанаар ярилцаж зөвшилсөний үндсэн дээр
байнгын хороогоор хэлэлцэх ёстой” гэж үзсэнийг тус хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан дууслаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж