Грек ядуурлын ирмэгт иржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Грек ядуурлын ирмэгт иржээ

Грекийн
Пасок намын тэргүүн Эванжелос Венизелос тус улс нэг бол төсвийн хатуу
бодлого явуулах, үгүй бол нийтээрээ ядуурах хоёр сонголттой тулгарч буйг
анхааруулжээ. Маргааш буюу ням гаригт болох бүх нийтийн сонгуулиар
Грекийн хувь заяа шийдэгдэх аж. Улс төрийн хүчнүүд өрийн хямралд гүн
автсан улс орноо төсвийн хатуу бодлогоор л аварна гэдэгтэй санал нэгдэж
байгаа ч ажилгүй грекчүүд эрх баригчдын энэ бодлогыг эрс эсэргүүцэн улс
орон даяар жагсч байгаа билээ. Урьдчилсан санал асуулгаар Грекийн
хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин Шинэ Ардчилал нам 22 хувийн санал
авсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Шинэ Ардчилалтай намтай
хамтран Засгийн эрх барьж буй Пасок нам 18 хувийн саналаар хоёрдугаарт
бичигджээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж