Үйлдвэрлэлийн салбарын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн салбарын тухай хэлэлцэнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд  ирэх даваа гарагт “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдэвт семинар ГХЯ-нд болох ажээ. Энэ үеэр гадаадын улс орноос Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, манай орны үйлдвэрлэгч, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаач нар оролцож, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болоод цаашдын чиг хандлага, хийх ажлуудын талаар хэлэлцэх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж