Хятадын тэрс үзэлтэнд АНУ-д суралцахыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэнд АНУ-д суралцахыг санал болгов

АНУ-ын дипломатуудын мэдээлж буйгаар Хятадын тэрс үзэлт хуульч Чен Гуанченд Хятадын Гадаад хэргийн яам гадаадад суралцахаар эхнэр хүүхэдтэйгээ гарч болохыг зөвшөөрсөн гэнэ. Тэрс үзэлт Чен Гуанчен АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсч, Хятад дахь хүний эрхийн ноцтой асуудлыг сөхсөн нь Хятад-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад хүндрэл учруулж болзошгүй болоод байгаа билээ. Хятадын “нэг хүүхэд” бодлогыг хатуу шүүмлжлэгч Чен гэрийн хорионоос оргож, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд долоо хоносны дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн билээ. Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн Ченийг Хятадын хууль сахиулагчдын гарт тушаасан гэж АНУ-ын дипломатуудыг буруутгаж байгаа юм. Ченыг хуулийн дагуу гадаадад суралцахаар виз гаргуулж болно гэж хэлсэн нь  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Бээжин дэх албан ёсны дээд хэмжээний айлчлалтай зэрэгцэн үүсээд буй одоогийн нөхцөл байдлаас эвтэйхэн гарах арга гэж ажиглагчид бичиж байгаа юм. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр Нью-Йоркийн их сургууль хуульч Ченд тэтгэлгээр суралцахыг санал болгосон аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж