Өлсгөлөн зарласан Н.Энхбаярын бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарласан Н.Энхбаярын бие мууджээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдрийн 07.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан бол 20.00 цагийн үеэс эхлэн биеийн байдал нь муудсан байна. Одоогоор гэр бүлийнхэн болон өмгөөлөгч, намын дэмжигч нар нь Төв аймгийн хорих газарт очин, эмчийн дүгнэлт гарахыг хүлээж байгаа мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад, “хорих төвийн нэгэн эмчийн хэлснээр биеийн байдал маш ноцтой хүндэрсэн” хэмээн хэллээ. 

Н.Энхбаяр албадан эмчлүүлэх болон байцаалт өгөхийг эсэргүүцэж, хуулийн өмнө сонгох, сонгогдох эрхээ эдлэх, албадан хорих үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж ийнхүү хуурай өлсгөлөн зарласан байсан юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж