Өнөөдөр УБЕГ ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр УБЕГ ажиллаж байна

Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болж байна. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар Чингэлтэй дүүргийн 16 ажилгүй иргэнийг түр ажлын байраар ханган, нэг өдрийн цалин, хоолны мөнгө олгон, эрүүл мэндийн даатгалын нэг жилийн шимтгэлийг төлж өгөх юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдөр ажиллаж, иргэдэд бүртгэл, лавлагааны бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт байгууллагынхаа орлого багатай өрхийн амьжиргааг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, тэднийг ажлын байраар хангах,  олон нийтийн хамарсан хүмүүнлэгийн болон бүтээлч ажлуудыг хийх юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж