Олон улсын Хүүхдийн баяр, НҮБ-ийн тогтоож өгснөөр 11.20-нд боловч улс орон болгон өөр өөрийнхөөрөө Хүүхдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Өмнөд Солонгос улсын хувьд 90 дэх жилдээ өнөөдөр хүүхдийн баярыг тэмдэглэж байна.
Харин Хойд Солонгос улс тусгаар тогтнолоо зарласан 1945.08.15-ны өдөр хүртэл тавдугаар сарын нэгэнд энэхүү баярыг тэмдэглэж байсан ба түүнээс хойш зургадугаар сарын хоёрнд болгон өөрчилсөн байна. Энэ нь Япон улсад гуравдугаар сарын гурванд охидын өдөр, тавдугаар сарын таванд хөвгүүдийн өдөр гэж тэмдэглэж ирсэнтэй холбоотой ажээ.
Хонг Конг, Тайваньд дөрөвдүгээр сард Хүүхдийн баяраа тэмдэглэдэг бол Англид ердөө ч энэ өдрийг тэмдэглэдэггүй юм байна.
Мөн сонирхуулахад Солонгос улс жил болгоны тавдугаар сарын найманд "Аав ээжүүдийн баяр"-ын өдрийг албан ёсоор амралтын өдөр болгоогүй ч гэсэн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн энэхүү баярын өдөр үр хүүхдүүдээсээ ямар бэлэг авахыг хүсч байгаа судалгааг гаргаснаар, судалгаанд оролцсон 236 хүний 127 нь бэлэн мөнгө, 48 нь аялалд явах эрхийн бичиг, 24 нь Их Дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичиг авахыг хүсч байгаа гэж хариулээ. Мөн бэлэн мөнгө бэлгэнд авахыг хүссэн ээж аавууд, авах мөнгөнийхээ хэмжээг 200 ~ 300 мянган вон гэж хариулсан байна.
1913 онд Америкт "Ээжүүдийн баярын өдөр" хэмээн анх бий болсон дээрх өдрийг Солонгос улс 1956 оноос адилхан тэмдэглэн ирсэн бөгөөд 1973 оноос эхлэн аавуудыг нэмэх өөрчлөлт оруулснаар "Аав ээжүүдийн өдөр" болгон 5.08н-д тэмдэглэхээр болсон байна.
Хүүхдийн баярыг тохиолдуулан Засгийн газрын ордонд 500 гаруй хүүхдийг урьж оролцуулсан өдөрлөг өнөөдөр боллоо. Энэхүү өдөрлөг 3 цагийн турш үргэлжилсэн ба Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг, тэргүүн хатагтай Ким Юн Үг нар хүүхдүүдтэй хамт зураг зурж, тоглоом тоглон гарын бэлгээ өгсөн ажээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүд Ерөнхийлөгчөөс өөрсдийн асуухыг хүссэн асуултаа асуусан ба энэ үеэр нэгэн хүүхэд Хойд Солонгосчууд сайн хүүхэд үү, муу хүүхэд үү гэж асуусан ажээ. Хариуд нь ерөнхийлөгч Ли Мен Баг “Хүний үгэнд ордоггүй хүүхэд бол муу хүүхэд , тэгэхээр Хойд Солонгосчууд үгэнд ордоггүй муу хүүхэд болно гэж” хэлсэн байна. Хойд Солонгосчууд хүүхдүүддээ хооллох их хэмжээний мөнгөө хүйтэн зэвсэг бий болгож байгаа хүмүүс хэмээн тэдний тухай ярьж өгсөн байна.