“Нутгаа дуурсгана” барилдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

“Нутгаа дуурсгана” барилдаан үргэлжилж байна

Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааны хэсгийн барилдаан өндөрлөж шигшээ барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 15 цагаас эхлэх гэж байна. Нийт 18 аймгийн 17 дэвжээ гурван хэсэгт хуваагдан барилдсан бол тэднээс зургаан дэвжээ луу жилийн аваргад өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Хэсгээсээ нэгээр гарч ирсэн "Увс нуур", "Таванхан", "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнд шигшээ барилдаанд гурван оноотой, "Хантайшир", "Бөхбилэгт", "Их Монголын хүчтэн" дэвжээ 0 оноотойгоор өрсөлдөнө. Шигшээ барилдаан тавдугаар сарын 5, 6, 19, 30-нд өдрүүдэд явагдаж дүнгээ гаргах юм.

Харин хэсэг тус бүрээс гурваар шалгарсан "Ховд", "Түшээт ханы аварга", "Дүнжингарав" дэвжээд VII-IX-р байрын төлөө өрсөлдөнө. Шигшээ барилдааны хуваарийг хүргэж байна.

Тавдугаар сарын 5-ны бямба гарагт

  1. Хантайшир –Их Монголын хүчтэн
  2. Хөвсгөлийн хүчтэн – Таванхан 
  3. Увснуур – Бөхбилэгт

Тавдугаар сарын 6-ны Ням гарагт

  1. Бөхбилэгт – Хантайшир
  2. Таванхан – Увснуур 
  3. Их Монголын хүчтэн – Хөвсгөлийн хүчтэн

Тавдугаар сарын 19-ны Бямба гарагт

  1. Хантайшир – Хөвсгөлийн хүчтэн
  2. Увс нуур – Их Монголын хүчтэн 
  3. Бөхбилэгт – Таванхан

Тавдугаар сарын 20-ны Ням гарагт

  1. Таванхан – Хантайшир
  2. Их Монголын хүчтэн – Бөхбилэгт 
  3. Хөвсгөлийн хүчтэн –Увс нуур

Гэрэл зургийг www.undesniibukh.mn

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж