Эрдэмтэд франц, монгол орчуулгын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд франц, монгол орчуулгын талаар хэлэлцэв

Франц-Монголын соёлын арга хэмжээний хүрээнд өчигдөр МУИС-ийн нэгдүгээр байранд “Франц-Монгол, Монгол-Франц орчуулгын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. МУИС-ийн ГХСС, Франц роман судлалын тэнхимээс “Түүхэн сурвалж бичгийн орчуулга”, “Уран зохиолын орчуулга”, “Шинжлэх ухаан техникийн орчуулга” гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд 12 доктор профессор эрдэмтэн, багш нар илтгэл тавилаа. “Түүхэн сурвалж бичгийн орчуулгын асуудал” сэдвээр доктор, профессор Ц.Сүхбаатар “Нэрт эрдэмтэн О.М.Ковалёвскийн гайхамшигт толийн бүтэц онцлог” , “Уран зохиолын орчуулга” сэдвээр профессор Б.Хэнмэдэх “Орчуулгын зарим онцлогийн тухайд” , “Шинжлэх ухаан техникийн орчуулга” сэдвээр магистр С.Баттулга “Малын ашиг шим, идээ ундааны нэрийг франц хэлнээ орчуулах тухайд” сэдвээр тус, тус илтгэл тавилаа. Сонирхолтой сэдвээр эрдэмтэн, оюутнуудын дунд нээлттэй болсон уг хурал Франц-Монгол хоёр орны эх хэлний  болон утга зохиолын олон тулгамдсан асуудлын талаар хэлэлцсэн өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж