Цэцэрлэг хотын иргэд газар өмчлөх эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг хотын иргэд газар өмчлөх эрхтэй болов

Цэцэрлэг хотноо Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит бус III хуралдаан болжээ. Энэ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсний дотор хоёр он дамжиж сунжирсан газрын тухай маргааныг нэгмөр шийдвэрлэсэн аж. Эрдэнэбулган сумын 20338 иргэн эрхээ эдэлж, газар өмчилж авах асуудлууд гацаанд орчихсон байжээ.

Дархан цаазат Булган уулын зүүн хормойд орон сууц барих, “Тэрх” худалдааны төвийн баруун талд, нэг, гуравдугаар 36 айлын орон сууцны ар, “Гурван тамир” компанийн орчим, гарааш, ТҮЦ, барилга барих нь цэвэр бохир усны болон холбооны зангилгаа шугам, автозамын төв их зам дайрсан, Цэцэрлэг хотын өнгө үзэмжид нийцэхгүй гэж үзжээ.

Улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч, маргаантай асуудлуудыг нэгмөр болгон, иргэдэд хуулийн дагуу гэр бүлийн зориулалтаар шинээр газар авах, өмчлөх боломж нөхцөлийг нээж өгсөн байна.

Мөн ИТХ-ын энэхүү хуралдаанаар 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн төсвийн тодотгол, 2011 онд тус сумын давсан орлогыг хэлэлцэж батласан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж