“Facebook” нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 28 ам.доллар, 35 ам.доллараар
тогтоож, анхдагч хувьцаанаас 85-95 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор
төлөвлөж байна. “Facebook”-ийн босгохоор төлөвлөж буй IPO интернэт
компанийн хувьд хөрөнгийн зах зээл дэх хамгийн том өрсөлдөөн болж байгаа
юм. Интернэт хайлтын аварга “Google” л гэхэд 2004 онд 23 тэрбум
ам.долларын IPO босгож байсан билээ. IPO нь хөрөнгийн зах зээлд
хувьцаагаа анх удаа гаргаж, арилжаанд оролцохыг хэлдэг. “Facebook”
“Nasdaq” Хөрөнгийн биржид бүртгүүлж, “Amazon”, “Cisco System”-тэй
өрсөлдөх аж. “Facebook” ирэх даваа гаригаас эхлэн хувьцаагаа Хөрөнгийн
бирж дээр арилжаалж эхлэх гэнэ. “Facebook”-ийн энэ тавдугаар сарын
18-наас эхлэн "FB" хэмээх тэмдэгтээр гарч эхлэх аж. Хувьцааны 10 хувийг
худалдахад “Facebook” 12 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой юм.
Дэлхий даяар 900 сая хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээний ашиг өнгөрсөн
онд л гэхэд нэг тэрбум ам.долларт хүрсэн билээ. Өнгөрсөн сард “Facebook”
гар утсаар гэрэл зураг илгээх маш ирээдүйтэй “Instagram” app-ыг нэг
тэрбум ам.доллараар худалдаж авсан юм. “Facebook”-ийн IPO-г босгосны
дараа ч хувьцааны 57.3 хувийг компанийг үндэслэгч, Марк Цукерберг хянах
бөгөөд үүгээр дамжуулан хувьцаа эзэмшигчэд нөлөөлөх аж. Тэрбээр өөрөө
хувьцааны 31.5 хувийг эзэмших юм.

Н.ЭНХ