Багш, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, боловсролын салбарын ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж байгаа гээд тойрсон олон асуудлыг хэлэлцдэг юм. Багш нар уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга болон Боловсролын сайд нарт өөрсдийн санаа бодлыг хэлж, харилцан санал солилцдогоороо онцлог.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “БСШУ-ы сайдтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үзсэг зурж боловсролын салбарт тулгамдаад буй 34 асуудлыг хамтарч шийдэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар авч хэрэгжүүлэх 19 зорилт тусгагдсан байдаг. Эдгээр ажил амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 193 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн нь бодитой, үр өгөөжөө өгсөн гэдэг итгэлтэй байна” хэмээн багш нартай уулзах үеэрээ хэллээ.