Иргэдэд мэдээлэл харилцааны сургалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Иргэдэд мэдээлэл харилцааны сургалт явуулжээ

“Мэдээлэл харилцааны аргыг оновчтой ашиглаж иргэний оролцоог хангах нь” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулжээ. Сургалтанд тус аймагт үйл ажиллага явуулдаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн сэтгүүлч, уран бүтээлч нийт 60 гаруй хүн оролцсон байна. Сургалтаар сонгуулийн үеэр иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах, мэдээллийн шинэ технологийг ашиглаж, иргэдийн мэдээлэл хүртэх эрхийг хэрэгжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх мөн сонгуулийн тогтолцоо ба эрх зүйн зохицуулалтын тухай, төлөөллийн ардчилал гэж юу болох, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор олон нийттэй харилцах аргууд, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг сурталчилгааны зорилгоор хэрхэн ашиглах, олон нийттэй харилцах аргууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг сурталчилгааны зорилгоор хэрхэн ашиглах, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо зэрэг ойлголтуудыг сургалтаар олгосон байна.

                                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж