
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ Монгол, Канадын Дугуй ширээний уулзалт хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд гүйцэтгэж буй ач холбогдлыг тэмдэглэв.
Б.Батхишиг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсонд Элчин сайд Г.Гоулдхөүк баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.