![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Дашрамд сануулахад, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс тавынх нь бүрэн эрх дуусгавар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг хүнийг, Улсын Дээд шүүхээс хоёр хүний нэрийг тус бүр өргөн мэдүүлсэн бол УИХ-аас хоёр хүний нэрийг дэвшүүлэх ёстой болж буй юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-аас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүст н.Пүрэвсүрэн, З.Мэндсайхан хоёрыг дахин томилох боломжтой гэж үзэж энэ байр сууриа илэрхийлээд байгаа. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр нэр дэвшүүлэхээр асуудлыг оруулж ирээд буй нь цөөнхийн бүлэг завсарлага авахаас аргагүйд хүрлээ.