“Сувилахуйн тусламж, үйлчилгээ-2012” уриан дор сувилагчдын ажил мэргэжлийн уралдаант тэмцээний орон даяар гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. Уг уралдаант тэмцээний эхний шатанд байгууллагууд өөрсдийн аварга баг, шилдэг сувилагчдыг тодруулсан. Хоёрдугаар шатанд эрүүл мэндийн байгууллагуудыг зургаан бүсэд хуваан зохион байгуулжээ. Бүсийн тэмцээнд нийт 20 аймаг, 51 эрүүл мэндийн байгууллагаас 250 гаруй сувилагч оролцож, бүсийн ажил мэргэжлийн аварга баг болон шилдэг сувилагчийг мэс засал, хүүхэд, яаралтай тусламж, дотор, нийгмийн эрүүл мэнд гэсэн 5 төрлөөр шалгаруулсан байна. Үүнд, Говь-Алтай-“Таван дэлбээ”, Завхан-“Заяа даасан Отгон тэнгэр”, Сүхбаатар-“5 мэдрэхүй”, Хэнтий-“3D”, Сэлэнгэ-“Бидэнтэй нэгд”, Орхон-“Эрдэнэс”, Өвөрхангай-“Манлайлагч”, Баянхонгор-“Мөнхийн үйлстэн”, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн “Энэрэхүйн үйлстэн” баг, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Сувилахуйн ангуучид” баг, III шатлалын бүсээс ХӨСҮТ-ийн “Хамтдаа” баг, СЭМШТ-ийн “Сэтгэмж” багууд шалгарсан байна.
Д.Жаргал