“Монгол орон фото зурганд” үзэсгэлэн Вашингтонд нээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

“Монгол орон фото зурганд” үзэсгэлэн Вашингтонд нээгдэв

Монгол Улсын Гадаад харилцааны яам, МОНЦАМЭ агентлагийн хамтран бэлтгэсэн “Монгол орон фото зурганд” сэдэвт үзэсгэлэн 2012 оны 5 дугаар сарын 4-нд Монгол Улсаас Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд нээгдэв.

Тус ЭСЯ-наас Батлан хамгаалахын судлалын хүрээлэн болон АНУ дахь Монголын Соёлын төвтэй хамтран зохиож буй “Чингис хаан – 850 жилийн өв” сэдэвт олон улсын Монгол судлалын ээлжит 6 дугаар бага хурлын төлөөлөгчид дээрх үзэсгэлэнгийн анхны зочид болов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж