Олон төрлийн олимпиад болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Олон төрлийн олимпиад болж байна

Монгол улсын их сургууль ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй өнжиж байна. Учир нь тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн улсын хэмжээний олимпиадууд тус сургууль дээр эхлээд байгаа юм. Академич Т.Жанлавын нэрэмжит математикийн 46 дугаар олимпиад тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин улсын химийн 21 дүгээр олимпиадын дүн даваа гаригт гарах юм. МУИС-ийн хоёрдугаар байранд улсын биологийн олимпиад мөн эхэлжээ. Олимпиад олонтой, багш сурагчид, оюутнуудын хөл дарагдсан МУИС-д  тун удахгүй элсэлтийн шалгалт бас эхэлнэ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж