Ф.Олланд 53, Н.Саркози 47 хувийн санал авах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Ф.Олланд 53, Н.Саркози 47 хувийн санал авах төлөвтэй байна

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат нөгөөдөр болно. Санал хураалт болохоос хоёр хоногийн өмнө гаргасан хамгийн сүүлчийн санал асуулгаар Н.Саркози, Ф.Олланд нарын саналын зөрүү зургаа болж ойртжээ. Яг өнөөдөр санал хураалт боллоо гэхэд Ф.Олланд 53, Н.Саркози 47 хувийн санал авахаар байна. Энэ нь Н.Саркозигийн нэр хүнд долоо хоногийн өмнөхөөс хоёр хувиар өссөн гэсэн үг юм. Дээрх бол Harris Interactive байгууллагын хийсэн судалгааны дүн. Гэхдээ CSA хэмээх өөр нэг байгууллагын судалгааны дүн яг адилхан гарсныг бодоход магадлал өндөр байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг гэнэтийн зүйл болохгүй л бол нөгөөдөр болох сонгуульд Ф.Олланд ялахаар байна.

Х.Сайхан

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж