“Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн” хүрээнд хийгдэх аяны нэг “Гэр бүл хөдөлмөр аян”-ыг дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 16-ныг хүртэл сарын хугацаанд зарлаж байгаа ажээ. Уг аяныг Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын засаг даргын тамгын газарт олон нийтийн идэвхи, оролцоонд суурилсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн ухамсрыг зөв төлөвшүүлэх , хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэхтэй холбогдон үүсч буй зөрчил, саад бэрхшээл, хууль, эрх зүйн зориулалтын асуудлаар иргэдээс мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Иргэд мэлээлэл ирүүлэх нь хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой гэнэ.Мэдээллийг аймаг сумынхаа ЗДТГ-ын дэргэдэх ЭЗТТ-өөр дамжуулан өгч болох бөгөөд / admin@lep.mn / цахим хаягаар хүлээж авах ажээ.
Э.Сараа