Мария Хосе Кристерна хэмээх энэ эмэгтэйг өнөөдөр мэдэхгүй, танихгүй хүн гэж үгүй. Тэрээр өдгөө 36 настай, дөрвөн хүүхдийн эх, энгийн л нэгэн амьдралтай. Марияагийн биеийн 90 гаруй хувь нь шивээс, персинг, арьсан доорх суулгацуудаар бүрхжээ. Энэ ч утгаараа мэргэжлийн шивээсчин түүнийг “Вампир эмэгтэй” гэх ажээ. Олон хүмүүс түүний энэ байдлыг нь хараад таашаадаггүй ч тэрбээр “Энэ бол миний амьдралын хэв маяг. Надаас өөр ингэж чадах хэн байгаа юм” хэмээн итгэл төгс өгүүлжээ.
М.АРИУНЖАРГАЛАН