Нийгмийн хариуцлагын мэдлэгийн зах

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Нийгмийн хариуцлагын мэдлэгийн зах

Нийгмийн хариуцлагыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс ойлгож, харж иржээ. Гэвч маш олон хүмүүс зөвхөн бизнесийн байгууллагыг л нийгмийн хариуцлагатай байх ёстой гэж үздэг байна. Ард түмний татвараар санхүүжиж, түүний хүчинд оршин тогтносоор байгаа төр өөрөө хариуцлагатай байх ёстойг шаардаж сануулдаг хүн манай нийгэмд хэд байгаа бол?

“Нийгмийн хариуцлагын төлөө түншлэл” сүлжээнээс 2012.05.08-ны өдөр Чингис Хаан зочид буудалд нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлсэн 14 төслийн үр дүнгээр “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН МЭДЛЭГИЙН ЗАХ” арга хэмжээ зохион байгуулах юм. Тус арга хэмжээ нь байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, засаглал, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулах, иргэдийг мэдээллээр хангаж, нийгмийн хариуцлагын асуудалд тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Арга хэмжээний үеэр төсөл хэрэгжүүлсэн 14 байгууллага маань төслүүдийн үр дүн, үр шимээрээ үзэгслэн, зөвлөх үйлчилгээ, оролцогч талуудад танилцуулж тэдний цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилгоорНийгмийн хариуцлагын түншлэл – Дугуй ширээний уулзалт, мөн салбар бүрт хэрэгжсэн төслүүдийн ач холбогдол, нийгмийн хариуцлагын төслүүдийг удирдан ажилласан экспертүүдийн илтгэл болон бусад арга хэмжээ зохион байгуулагдана. Олон нийт мэдлэг мэдээлэлтэй болоход иргэний нийгмийн байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа маш чухал. Тэдний үйл ажиллагааг энэ салбарт чиглүүлэх, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааны уялдаа холбоог бий болгоход энэхүү арга хэмжээ ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэрэв та болон танай байгууллага нийгмийн хариуцлагын чиглэлээр мэдээллээр хангагдах, ажиллах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бол тус арга хэмжээнд заавал хамрагдаарай.

demo@magicnet.mn 11-310-560
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж