Айлчлалын хоёрдахь өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэн Жү тэргүүтэй төлөөлөгчдийн хамт ЭМЯ-ны харьяа Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төвд Бээжин хотын Хорио цээр, хяналтын академиас 2011 онд бэлэглэсэн 14 нэр төрлийн 700 мянган юань буюу 130 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон хамтарсан лаборатори болон төвийн нян судлал, вирус судлалын лабораторийн үйл ажиллгаатай танилцсан.
Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Чэн Жү сайдын хамтаар ЭМШУИС-д зочилж, БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд цусны эмгэг судлаач, молекул биологич мэргэжилтэй, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор хүн ажээ.
Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг талууд онцолсон. Хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар болж байгаа нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэв.