Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийн бямба гаригийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан маргааш Улсын бүртгэлийн ерөнхий газар нийтээрээ ажиллаж, иргэдэд бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ. УБЕГ-ын харьяа бүх байгууллагууд ажиллаж иргэдэд хүссэн зөвлөгөө, лавлагааг өгөхөөр болсон байна.
Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34,5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм. Иргэд нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялагийг бүтээж чадна гэсэн судалгаа байдаг аж.
Ш.ЧИМЭГ