Хальст жимс (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж): С амин дэм болон байгалийн чихрээр баялаг байдгаас бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жинг багасгах үйлчилгээтэй. Мөн эдгээрт агуулагддаг бодисууд биеийн илчлэгийг тэнцвэржүүлж өгдөг. Хөнгөн хоолны дараа 800 ккал жимс идэхэд биеийн галбираа хадгалж чадна. Дээрх жимсийг хальснаас нь цэвэрлэхэд бага зэрэг бэрхшээлтэй.
Хальст жимсний нууцаас: Хальслаг жимсийг хялбар цэвэрлэх нэг арга хэлье. Цахилгаан зууханд /печь/ жимсээ хийж хэдэн минут байлгаад гаргаж хальслахад амар байдаг. Цагаан ширхэгүүд нь ч ул мөргүй болсон байдаг.
Киви: Ганц ширхэг киви биед хэрэгцээтэй А, С амин дэмийг нөхөж чаддаг. Кали, кальци, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг байна. Францын эрдэмтэн Мишель өглөө бүр хоёр ширхэг киви идэж байхыг зөвлөжээ.
Амра жимс: Гайхамшигтай амтлаг жимс. Үүнд бүх амин дэм агуулагддаг. Нимбэгээс ч илүү хүчиллэг чанартай. Хоолны дэглэм сахиж байх үед хэрэглэж болохгүй жимс: Гадил, усан үзэм, лийр зэрэгт тослог ихээр агуулагддаг. Хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг тул хоолны дэглэмийн үед татгалзаарай.