
Ил задгай хог хаягдлын талаарх иргэдийн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авах байнгын утсыг БОАЖЯ-наас ажиллуулж эхэлсэн байна. Ингэхдээ 263235 дугаарын утсанд ил задгай овоолсон хур хог байгаа бол мэдэгдэх бөгөөд мэдээллийн мөрөөр БОАЖЯ, Нийслэлийн Байгаль хамгаалах газраас хог хаягдлыг тээвэрлэх арга хэмжээг авах гэнэ.
БОАЖЯ энэ жилийг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хүний эрүүл мэндийн, аюулгүй орчинд амьдрах нөхцлийгн сайжруулах зорилгоор Засаг дарга нартай ийнхүү гэрээ байгуулж, үйл ажиллагааны санхүүжилтийг яамнаас гаргахаар болжээ.
У.БОЛОР