Ази хүүхдүүдийн 90 хувь нь хараа муутай

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Ази хүүхдүүдийн 90 хувь нь хараа муутай

Азийн томоохон хотуудын дунд сургуулийн сурагчдын 90 хувь нь хараа муутай байгааг сүүлийн үеийн судалгаа харуулжээ.

Хүүхдүүдийн хараа муудах болсон шалтгааныг судлаачид ихэнх цагийг байшин дотор өнгөрүүлж, гадаа гардаггүйтэй  холбон тайлбарлажээ.

Эрдэмтэд хараа муутай таван хүүхэд тутмын нэгд харааны согогтой болж, цаашлаад бүр хараагүй болох эрсдэл буйг анхааруулжээ. Их Британид үүнтэй адил судалгааг сургуулийн сурагчдын дунд явуулахад харааны согог 20-30 хувьтай гарчээ.

Харааны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хоёр метрээс цааш зүйлс бүрэлзэж харагдаж байгаа бол хараа согогтой болсны шинж гэнэ. 

Хараа муудах гол шалтгаан нь нарны гэрэл бага үзэж, гэрэл гэгээ багатай орчинд олон цагаар цаас ширтэж суухаас болдог аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж