ИЗНН-ынхан МАН-д элсвэл яасан юм?

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

ИЗНН-ынхан МАН-д элсвэл яасан юм?

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаа авч үлдсэндээ сэтгэл хангалуун, ёстой нөгөө “бод идсэн боохой шиг” цатгалан загнаж байна. Хэдэн өдөртөө сайхан ааштай байцгаах биз. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ албан ёсоор тодруулаад ирэхийн цагт ч Тусгаар тогтнолын ордондоо багтаж шингэхгүй “байлдана даа”.

УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлсэнчлэн сонгуулиар ялагдал хүлээхийн цагт тэд ялзарснаа ойлгох биз… За энэ ч яахав, гол нь энэ намд сүүлийн үед хайр зарлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал дээр “Оролцохгүй” гэдэг үгээр халхавч хийн бултаж алга болсон ИЗНН-ын хоёр гишүүнийг олон нийт “МАН-д ямар их өртэй ширтэй болохоороо ингэж хамгаалдаг байна аа” гэж шүүрс алдаж байна. Зарим нэг нь бүр “Ногоон намын О.Бум-Ялагчтай УИХ-ын гишүүн Д.Энхбат “дайснууд” болсон тул том намын нөмөр нөөлөгт явж тал засахаас аргагүйд хүрсэн” гэж хэлж буй бол шартай нэг нь “С.Оюун, Д.Энхбат хоёр сүүдэр шиг сүүмийж явахын оронд нэгмөсөн МАН-д гишүүнээр элсэх хэрэгтэй. Саяхан МАН-ынхан УИХ-ын гурван гишүүнээ МАХН-д алдсан, нэг гишүүнээ шууд хөөчихсөн. Тэгэхээр амбиц ихтэй намынханд удахгүй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах ч гэлээ УИХ-ын хоёр суудал нь хэрэгтэй байлгүй” гэж бухимдаж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж