Монголын хөлбөмбөгийн холбооны өсвөр үеийнхний цомын тэмцээний шигшээ тоглолтын сугалаа өчигдөр боллоо. Өмнөх гурван шатны тэмцээнээс эрхээ авсан 13 хүртэлх насны найм, 15 хүртэлх насны 10, 17 хүртэлх насны есөн багийн шигшээ тэмцээн энэ сарын 8-13-нд Улаанбаатар хотод болох юм. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуулийн талбайд болох бага насны ангилалын “А” хэсэгт “Дэрэн Сүмида”, “Шинэ Яармаг”, “Хоромхон”, “Ирээдүй”, “В” хэсэгт “Арвис”, “Эрчим”, “Хасын хүлгүүд”, “Улаанбаатар” дээд сургууль, X хорооллын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн талбайд болох дунд насны тэмцээний “А” хэсэгт Дархан-Уул, Баянзүрх, “Шинэ Яармаг”, “ИНХ”, “В” хэсэгт “Хасын хүлгүүд”, “Арвис”, Говьсүмбэр, “С” хэсэгт “Хаан хүнс-Титэм”, Налайх, “Ирээдүй” хуваарилагдсан.
Харин Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болох ахлах насны тэмцээний “А” хэсэгт “Сэлэнгэпресс”, Баянзүрх, “Арвис”, “В” хэсэгт “Хаан хүнс-Титэм”, “Эрчим”, “Хангарьд”, “С” хэсэгт “Хоромхон”, “Мазаалай”, “Хасын хүлгүүд” орлоо. 15, 17 хүртэлх насны ангиллын шөвгийн наймд шалгарсан багууд “Хүслийн лиг”-т оролцох эрх авах юм.
"Өдрийн шуудан" сонин