Хятадын тэрс үзэлтнийг АНУ-д сурч болно гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтнийг АНУ-д сурч болно гэв

АНУ-Хятадын хоорондох дипломат харилцааг ээдрээтэй болгож орхисон тэрс үзэлт хууль Ченийн хэргийг эвтэйхэн шийдэхийн тулд Хятадын дипломатууд түүнд АНУ руу зөвхөн сургуульд сурахаар виз хөөцөлдөж болно гэж хэлжээ.

Гэрийн хорионоос оргож, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн тэрс үзэлт хуульч Чен Гуанчений хэрэг Хятадын хүний эрхийн ноцтой асуудлыг дахин сөхөж, олон улсад шуугиан дэгдээж байгаа билээ.

Элчин сайдын яамнаас гарч, Бээжингийн эмнэлэгт очсон Чен өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж, Хятадад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой биечлэн уулзахыг хүссэн билээ.

Хүсэлтэд нь Төрийн нарийн бичгийн дарга хариу өгөөгүйгээс Чен АНУ-ын Конгрессын шүүхээс тусламж хүсч утсаар ярьсан байна. Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж мэдэх уг асуудал газар авч байгаа энэ үед Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж “Хятадын хууль, журмын дагуу АНУ руу гарахаар виз мэдүүлж болно” гэжээ.

Хятадын нэг хүүхэд бодлогыг шүүмжлэгч Чен гэр бүлийнхээ хамт АНУ руу гарахыг хүсч байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж