
Элэглэгч Суурь буюу С.Батсуурь энэхүү кино зохиолоо таван жилийн хугацаанд бичсэн гэнэ. Чапи, Суурь анх хамтран уран бүтээл хийж эхэлсэнээс найман жилийн дараа ийнхүү дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр ажиллан гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ё.Цог, Д.Жагдаг, Н.Нэргүйбаатар жүжигчин Ш.Цэцэгээ, жүжигчин С.Балданпүрэв гээд ахмад үеийн жүжигчидээс гадна дунд үеийн жүжигчилд болох УДЭТ-ын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Г.Золбоот болон жүжигчин Х.Ихбаяр, Ц.Ганзориг, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр, Э.Чамин-Эрдэнэ нар тоглосон байна.