Шэдболт ба CUE сувгийн эзэн Том Конрой нарын оролцсон телевизийн марафон буяны зориулалтаар хийгдэн орон нутгийн эмнэлэгт мөнгө цуглуулах зориулалттай байлаа. Дээд амжилт үзүүлсэн ярилцлага өнгөрсөн бямба гаригийн 12:00 цагаас эхлэн ням гаригийн 14:00 цаг хүртэл үргэлжилжээ. Энэ цагуудаар хотын захирагч Конройд янз бүрийн зүйлүүд тэдний тоонд адал явдлаар арвин өнгөрсөн амьдралаа ярьж амжсан байлаа.
Шэдболт 26 цагийн ярилцлагынхаа дараа яриагаа үргэлжлүүлэхэд бэлэн байсан гэж “3 News” портал тэмдэглэв. Конрой ярихдаа эхний дөрвөн цагт л хүндхэн байснаа дараа нь нэгэн онцгой зүйл болоод байна гэж мэдрэн яриагаагаа үргэлжлүүлжээ.
Марафон төгссөний дараа тэр хоёр Гиннессийн дээд амжилтын номны сертификацийг гардан авсан байв. Испанид тогтоогдсон 2009 оны дээд амжилт нь 12 цаг үргэлжилсэн ярилцлага байсан юм. RNZ агентлагийн мэдээгээр тэд 10 мянган ам.доллар буяны үйлст олж чадсан байлаа. Хотын захирагч ярилцлагын дараа сэргэлэн харагдаж байсан ба ажлын долоо хоногийн өмнө унтаж амрана гээд явжээ.