“Wisdom film” кино продакшны анхны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бодлын хулгайч” киноны ерөнхий продюсероор А.Уянга ажиллан сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх кино зохиолыг бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, зургийн даргаар зураач найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганзориг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, дууны оператороор “Нэгүүн” студийн А.Одбаяр буюу Оки нар ажилласан юм. Киноны гол дүр буюу Б.Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан, Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, шоронгийн хянагчид Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тоглосон. “Бодлын хулгайч” киног олон хүний амьдралыг өөрчлөөсэй гэж зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн хэмээн кино багийнхан онцолж байсан юм. Тиймдээ ч “Хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг” гэсэн уриатай эл киног бүтээсэн “Wisdom” кино продакшныхан анхны бүтээлдээ хөрөнгө, зардал хайрлахгүй зориулсан. Эх үрийн хайр энэрэл, хүн амьдралд алдаа оноондоо хэрхэн ухааждагийг энэхүү кинонд харуулдаг.
“Бодлын хулгайч” кино доорх номинацид нэр дэвшжээ. Үүнд:
- Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж
- Шилдэг эрэгтэй гол дүр: Б.Амарсайхан
- Шилдэг эр туслах дүр: Батмэнд
- Шилдэг эм туслах дүр: Ш.Дэлгэржаргал
- Шилдэг зураглаач: Д.Ангараг
- Шилдэг хөгжим: Б.Одбаяр
- Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан
- Шилдэг зохиол: Д.Төрмөнх
- Шилдэг дуу: Б.Амарсайхан