Франц-Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна | News.MN

Франц-Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Франц-Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна


Франц-Монголын соёлын өдрүүд Дуурь
бүжгийн эрдмийн театрт үргэлжилж байна. Өнөөдөр тус арга хэмжээний хоёр
дахь өдөр. Дуурь бүжгийн эрдмийн театрт гурав хоног үргэлжлэх
Франц-Монголын соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдөр 14.00 цагаас оюутан,
сурагчдын дунд зарласан франц хэлний цээж бичгийн тэмцээний шагнал
гардуулах ёслол, 14.30 цагт залуу яруу найрагчдын шүлгийн тэмцээн болно.

Мөн 20 жилийн турш монгол орноор аялж “GEO”, “National Geographis” гэх
мэт сэтгүүлүүдэд Монголын талаар 50 гаруй нийтлэл бичсэн Мишель Сэтбүний
гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхох боломжтой. Монгол улсаа франц хүний
нүдээр, түүний дуранд хэрхэн буусныг үзээрэй. Та Франц-Монголын соёлын
өдрүүдийн хүрээнд амралтын өдрүүдээ франц-монгол номын ертөнцөөр аялан,
хоёр улсын хамтарсан экспедицийн судалж илрүүлсэн Хүннүгийн язгууртны
оршуулгын дурсгалт эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнд түр саатаарай. Арга
хэмжээ хүн бүрийн өмнө нээлттэй. Соёлын өдрүүд маргааш орой өндөрлөнө.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж