11 нам, хоёр эвсэл аудитад ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

11 нам, хоёр эвсэл аудитад ханджээ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө Үндэсний аудитын газраар хянуулж байгаа юм. Мөрийн хөтөлбөрт мөнгөний амлалт өгөхгүй байх талаар Сонгуулийн хуульд тусгасан тул тийнхүү тусгайлан аудит хийлгэх шаардлагатай болсон байна.

Өнөөдрийн байдлаар хэдэн нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандаад байгаа талаар тус газрын ажилтан Б.Даваанямаас тодрууллаа. Түүний хариулснаар одоогоор 11 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр ханджээ.

  • Хөгжлийн хөтөлбөрийн нам
  • Эрх чөлөөг хэрэгуүүлэгч нам
  • Ногоон нам
  • Эх орон нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • МАН
  • МУНН
  • МСДН
  • ИЗНН
  • АН
  • Эх орончдын нэгдсэн нам гэсэн 11 нам
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын эвсэл
  • МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гэсэн хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр өгсөн байна.

Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 9-ний өдөр гэхэд СЕХ-нд бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс наана тавдугаар сарын 7,8 гэсэн хоёрхон ажлын өдөр үлдээд буй тул бусад нам, эвслүүд хөтөлбөртөө аудит хийлгэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй болж буйг санууллаа.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж