
Өнөөдрийн байдлаар хэдэн нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандаад байгаа талаар тус газрын ажилтан Б.Даваанямаас тодрууллаа. Түүний хариулснаар одоогоор 11 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр ханджээ.
- Хөгжлийн хөтөлбөрийн нам
- Эрх чөлөөг хэрэгуүүлэгч нам
- Ногоон нам
- Эх орон нам
- Иргэний хөдөлгөөний нам
- МАН
- МУНН
- МСДН
- ИЗНН
- АН
- Эх орончдын нэгдсэн нам гэсэн 11 нам
- Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын эвсэл
- МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гэсэн хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр өгсөн байна.
Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 9-ний өдөр гэхэд СЕХ-нд бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс наана тавдугаар сарын 7,8 гэсэн хоёрхон ажлын өдөр үлдээд буй тул бусад нам, эвслүүд хөтөлбөртөө аудит хийлгэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй болж буйг санууллаа.
Д.ОЮУН