
Түүнээс гадна дуучин Селин Дион, Мэрай Кери, Мадонна, Уитни Хьюстон нарыг сахиусан тэнгэрийн хоолойтой хэмээн ярьсан гэнэ. Харин Уитни Хьюстоны тухай ярихад түүний нүдэнд нулимс цийлэгнэж байсан аж.
Нэрт тенор Lady Gaga-тай хамтран тоглох тухай ам нээгээгүй боловч ирэх тавдугаар сард Лондон хотод Ж.Пуччинигийн “Турандот” дуурийг маш том бүрэлдэхүүнтэй тоглох гэж байгаа гэнэ.
Найман зуу гаруй уран бүтээлчид оролцох уг тоглолтыг Бээжингийн Олимпийн нээлтийн ёслолыг найруулсан Зэн Имон удирдах ажээ. Тэдгээр найман зуу гаруй уран бүтээлчдийн дийлэнх нь Хятадаас очих юм байна.
Н.Энх