Хөдөө аж ахуйн улсын тооллого эхлэх гэнэ. Уг тооллогоор газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэдэг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хамрагдах бөгөөд мал аж ахуйн хувьд өнгөрсөн оны мал тоологт бүртгэгдсэн өрхийн гуч гаруй хувийг түүврийн аргаар тооллогот хамруулах юм байна. Манай улс анх удаа хөдөө аж ахуйн тооллогыг хийх гэж байгаа бөгөөд эцсийн үр дүнд нь хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжлийн талаарх нэгдсэн дүн, мөн байгаль орчны байдал ус булаг шанд, гол горхины тоо болон ширгэсэн үзүүлэлт, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл зэрэг бүхий л чиглэлийг хамарч бүхий л талын мэдээлэлийн санг дахин шинэчлэн бүрдүүлэх зорилготой юм байна. Тооллого нь 2012 оны тавдугаар сарын 25-ны өдөр өглөөний 09 цаг 00 минутад орон даяар эхлэх юм байна.
Э.Сараа