Т.Лхагвааг ҮХЦ-д нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Т.Лхагвааг ҮХЦ-д нэр дэвшүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Т.Лхагвааг томилуулахаар санал ирүүлсэн бол Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг мөн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-ын даргаас санал болгосныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Одоо эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх учиртай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж