Christina Aguilera шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Christina Aguilera шинэ цомог гаргана


Хэсэг хугацаанд хүүхэд төрүүлэн, хувийн амьдралдаа илүүтэй анхаарч, хөгжмийн амьдралаас хол хөндий байсан алдарт дуучин Christina Aguilera “Bionic” нэртэй шинэ сингл цомгоо ирэх зургадугаар сард худалдаанд гаргахаар болжээ.

Тэрбээр энэхүү шинэ цомгоороо фэнүүддээ бэлэг барьж, урлагтаа эргэн ирснээ зарлаж байгаа аж.

Түүний өмнө нь гаргаж байсан “Beautiful” нэртэй дуу нь түүнийг амжилтын оргилд хүргэсэн бөгөөд одоо болтол түүний фэнүүд энэхүү дууг нь дуулсаар байдаг юм.
Саяхан тэрбээр алдарт “The Oprah Winfrey Show”-нд оролцож, өөрийн хувийн амьдрал болон ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа илэн далангүй ярьсан байна.

“Би нэг дуугаа бичүүлээд тэрнээсээ авсан эрч хүчээрээ цэнэглэгдэн дараагийн дуугаа бичүүлэх урам зориг, тэмүүлэл авч амьдрах дуртай. Нэг ёсондоо бичлэгээс бичлэгийн хооронд гэсэн үг. Гэхдээ хөгжмөөс гадна амьдралд сайхан зүйл байдаг гэдгийг миний бяцхан хүү Maкс надад мэдрүүлсэн. Эмэгтэй хүн гэдэг бол гайхалтай. Бид амьдрал бэлэглэж, бүхэл бүтэн хүн бүтээж, энэ дэлхийд төрүүлдэг “супер хүн”. Бидний бие, бидний амьдрал үр хүүхэддээ зарцуулагддаг. Гэхдээ хүүхэддээ бүхнээ зориулснаараа бид маш сайхан мэдрэмжийг мэдэрдэг. Миний бие өмнөхөөсөө ондоо болсон. Нэг талаар өмнө байсан биеийн галбир маань эвдэрсэн юм шиг боловч яагаад ч юм өөрийгөө илүү сайхан болсныг мэдэрч, өөртөө итгэлтэй нэг л тийм сайхан мэдрэмж намайг эзэмддэг болсон. Хэвлэлүүдээр ч намайг улам сайхан болсон гэж бичээд байгаа шүү дээ. Та мэдээж тэр бүхнийг уншсан байх” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж