Хар жагсаалтад оруулсан байгууллагуудын гадад байгаа данс битүүмжлэгдэх ёстой. Одоо бол Хойд Солонгосын найман байгууллага ба таван иргэний эсрэг хориг арга хэмжээ авагдсан байгаа юм. Мөн АНУ ба Аюулгүйн зөвлөлд ордог Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос нийлээд Хойд Солонгост импортлох нь хориотой барааны нэрсийг нэмэх саналтай байна.
Хойд Солонгос зургаан талт гэрээнээс гарч цөмийн хөтөлбөрөө сэргээхээр зарлаад байгаа. БНАСАУ өөрийн сансрын хөтөлбөрөө энхийн зориулалттай гэдэг ч хиймэл дагуул хөөргөх нэрийн халхавч дор тив алгасан нисэх пуужинг туршсан гэж олон орнууд үзэж байгаа юм. Хойд Солонгос цөмийн гүрэн болсноо 2005 онд зарлаад 2006 ба 2009 онуудад хоёр удаа цөмийн зэвсгийн газар доорх туршилтийг хийсэн юм. Тэр нь дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудын зүгээс эсэргүүцэл гаргасан ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1718 ба 1874 тоот тогтоолоор Хойд Солонгост цөмийн болон баллистик пуужин туршихийг хориглосон байгаа билээ.