Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг соёлын өдөр” хэмээн тунхагласан. Энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулж байгаа ажээ. БСШУЯ, Соёл, урлагийн хороо, Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байгаа энэхүү баярын нээлтийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Нээлтийн ажиллагаа Үндэсний номын санд болж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлье” сэдвээр эрдэм эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна. Мөн “Жадамба буюу найман мянгат их хөлгөн судрын цоморлог” ховор, хосгүй үнэт номын мөн “Монгол бичиг-Монголын бахархал” үзэсгэлэнг гарах аж.
Д.ЖАРГАЛ