БНХАУ-тай ЭМ-ийн салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай ЭМ-ийн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр БНХАУ-ын ЭМ-ийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчдийг ЭМЯ дээр хүлээн авч уулзсан байна.

 Сайд нар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Түүний дотроос уламжлалт анагаах ухааны чиглэлээр, халдварт өвчний талаархи мэдээллийг цаг алдалгүй харилцан солилцох болон талуудын эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, шууд харилцаа холбоог дэмжин ажиллах гэнэ.

Түүнчлэн хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сувилахуйн тусламж үйлчилгээ, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тусгагджээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж