Zorge хамтлаг ”Монголоид” нэртэй цомог гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Zorge хамтлаг ”Монголоид” нэртэй цомог гаргав

Tequilajazzz хамтлагийн экс-лидер Евгений Федоровын бий болгосон Zorge хамтлаг цуврал цомгоо "Монголоид" нэртэйгээр гаргаж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр zorgemongoloid.com сайтаар эхний хоёр “Эргэх нь буруу”, “Төмөр одод” нэртэй хэсэг гарсан байв. Цувралууд нь Zorge-гийн шинэ дуу хөгжим дагалдсан Монголоид нэртэй баатрын зургуудын видео ажээ. Уг баатрын түүхийг Евгени Федоров ярьж өгдөг аж. Эхний хэсгүүдэд “Бүгд буруу”, “Валентин” нэртэй хоёр шинэ трекийг оруулсан байна.

Федоровын хэлснээр, "Монголоид"-ыг дуут кино эсвэл комикс буюу дуут ном гэж болох ажээ. Зохиогчид сард нэг шинэ ангийг гаргана гэж тооцоолжээ. Сонгогчид ба үзэгчид өөрсдөө Kroogi.com. порталаар дамжуулан хөгжимчдийг санхүүжүүлэн шинэ ангиудыг хийлгэхээр захиалж болох гэнэ. Яг ийм маягаар  Zorge хамтлагийн анхны цомгийг гаргасан байлаа. Тэд “Круги” порталаар дамжуулан шитэн бишрэгчдээсээ 10 мянган ам.доллар цуглуулж чаджээ.

"Монголоид" төсөлд  Zorg хамтлагийн өргөжүүлсэн хэсэг оролцож байна. Евгений Федороваас гадна бөмбөрчин Марк-Оливер Лаубер гитарчин Вадим Сергеев,  Дмитрий Зильперт, зарим хэсэгт Митя Гольцман (терменвокс, лэптроника) ба Константин Чалых (гитара) нар оролцож байна. Зураач нь Александр Киселев. Дууны найруулагчаар  Андрей Алякринский ажиллаж, мастерингийг нь Борис Истомин хийжээ. "Монголоидын" концертын эхний танилцуулга дөрөдүгээр сарын 29-нд Санкт-Петербургт болжээ. Москвад бол ирэх 8-ны өдөр анхны тоглолт нь болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж