даа. Энгийнээр хэлбэл асуудыг бага ч болов шийдэх оролдлого хий гэсэн
үг.
Гэтэл манай эрх баригчид дандаа "түнэр харанхуй"-г зүхээд "лаа асаах"
тухай огт бодохгүй байна. Хамгийн том жишээ бол Туул голыг анхаарахгүй
байгаа асуудал. Өнөөдөр Туул гол ямар байдалд хүрээд, ус урсч байсан
ором үлдсэнийг эрх баригчид хангалттай мэдэж байгаа. Тэгсэн хэр нь
шийдэл ярихгүй байна. Одоо болтол шалтгаан асуусаар.
Харин нийслэлээс ганц нэг шийдэл ярьж, арга хэмжээ авахаар оролдож
байгаа. Гишүүд сайдууд болохоор Туул бол нэг яам, нийслэлд хамаг
хариуцлагыг тохох гэж зүтгээд байгаа болохоос дэмжиж байгаа юм алга. Энэ
жилээс Туул голд минж нутагшуулах талаар ярьсан. Тэр нь ч ажил хэрэг
болоод, Монголд Германаас арав гаруй минж "айлчлаад" байгаа.
Минж нь амьдарч буй газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар
нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн
бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй, нөр их
хөдөлмөрч амьтан аж. Ер нь энэ амьтны ач холбогдлыг яриад байвал
барагдахгүй. Тэр утгаараа Туул голд 30 минж нутагшуулах талаар ярьж
байгаа юм. Гэтэл зарим хүмүүс бидний аварч чадахгүй байгаа Туул голыг
хэдхэн Герман минж аврах юм гэнэ. Үлгэрийн далай энэ тэр гэж дөвчигнөж
байгаа харагдсан.
Ер нь өнөөдрийг хүртэл Туулыг аврахын тулд хэн, юу хийв. Гэтэл оролдлого
хийж байгаа хүмүүсийг буруутгаж байгаа нь өөрөө хошин шог биз дээ. Тэр
хэдэн минж бидний хэнээс ч хоол нэхэхгүй, ашиг нь гардаг юм аа гэхэд
Туул гол бага ч гэсэн сэргэнэ. Гэтэл энэ сарын дундуур Германаас 14 минж
авч ирэхэд гаалийнхан, мэргэжлийн хяналтынхан "тэнэгтэж" өгсөн. Германы
талаас бүх шинжилгээ, бичиг баримт нь бүрдээд ирчихсэн байхад "биднээр
шинжилгээ хийлгэх ёстой байсан" гэж "томорсон" гэж байгаа.
Мөн гаалийнхан импортын мэдэгдэлгүй гээд оруулахгүй байсан тал бий.
Үүнийг одоо юу гэж ойлгох вэ. Хэзээ манайхан ингэтлээ сүржигнэдэг
болчихсон юм. Мэргэжлийн хяналтынхныг Туул голд бохироо асгаж байгаа
арьс, ширний үйлдвэрүүдийг хааж байсныг санахгүй юм. Гэтэл Туул голыг
сэргээх гэж авч ирсэн минжийг шинжлэх талаар ярьж, сүржигнэж байгаа нь
жинхэнэ тэнэг хэрэг байлгүй. Германы мэргэжлийн хяналт манай хэдэн хээл
хахуульд идэгдсэн мануухайнуудаас дор байв гэж. Гаалийнхан ч гэсэн тэр.
Импортын бүртгэл энэ тэр нэхэж, тэнэгтэх хэрэг юу байна. Яах вэ, тэгэх
ёстой байх.
Гэхдээ л Туул голд нутагшуулах гэж байгаа минж шүү дээ, тэр чинь. Энэ
бүхэн өрнөж байхад манай төрийн түшээд тойргоо булаацалдаж, сайдын
суудалдаа үлдэх гэж үхэн хатан зүтгээд сууж байсан гэж бодохоор боож
үхмээр санагдах юм.
Энэ бүхнээс харахад манайд Туул голыг аваръя, сэргээе гэсэн сэтгэлтэй
эрх баригч лав алга. Асуудлыг бага ч болов шийдэх гэж оролдож байхад
хориглох шахаж байгаа нөхдүүд өөрсдөө юм хийдэггүй юм гэхэд, өрөөлд
битгий гай болоосой доо. Уг нь тэдний хэн нэг нь хүсвэл хэдэн ширхэг
минж битгий хэл ажил хийж чадах учиртай. Харамсалтай нь тийм хүсэл алга.
Харин ч хэн нэг нь Туулыг сэргээчих вий гэж айгаад байгаа бололтой юм.
Дараагийн минж ирэхэд ингэж тэнэгтэхгүй л байгаасай.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин