Марафон гүйлтэд 157 гүйгч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Марафон гүйлтэд 157 гүйгч оролцжээ

“Өөрийгөө Ялах” Дархан Марафон бүх нийтийн гүйлтийн тэмцээн 04 дүгээр сарын 28-нд боллоо. Тэмцээнийг Шри Чинмойны Баг, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Аймгийн БТСХ-той хамтран зохион байгууллаа. Энэхүү “Өөрийгөө ялах” марафон гүйлтийн тэмцээн нь уламжлал болон долоо дахь жилдээ зохиогдсон юм. Гүйгчид 4 км ба 21 км-ын зайд уралдаж аваргуудаа тодруулжээ. Эрэгтэй 4 км-ийн 17 хүртлэх насны төрөлд 4-р сургуулийн сурагч Р.Энхсайхан түрүүлж, ОИЦ сургуулийн сурагч С.Алтангэрэл удаалжээ. Харин эмэгтэй 4 км-ийн 17 хүртэлх насны төрөлд 4-р сургуулийн сурагч П.Отгонбаяр түрүүлж, мөн 4-р сургуулийн Д.Отгонтуяа, А.Ууганзаяа нар 2,3-р байрт шалгарсан байна. Эрэгтэй 4 км-ийн 18-49 насны төрөлд Шарын гол сумын тамирчин А.Бахыт аваргалсан бол эмэгтэй төрөлд Мон Алтиус клубын тамирчин С.Тунгалаг түрүүлжээ. 50-аас дээш насны эрэгтэй төрөлд Өмнөговь аймгийн БТСХ-ны тамирчин М.Батсүх, эмэгтэй төрөлд Налайх дүүргийн тамирчин Г.Батцэнд нар 1-р байранд оржээ. 21 км-ийн зайд 50-аас доош насны эрэгтэй төрөлд Улаанбаатар их сургуулийн тамирчин Б.Сугархайрхан, эмэгтэй төрөлд Алдар нийгэмлэгийн тамирчин Ч.Шинэцэцэг, 50-аас дээш насны эрэгтэй төрөлд Эрдэнэтийн Хангарьд клубын тамирчин Ч.Баатаржав, Од клубын тамирчин Ч.Пагмасүрэн нар тус тус түрүүлсэн байна.

Марафон гүйлтийн тэмцээнд Дархан Орхон, Өмнөговь,Дорноговь, УБ хотын дүүргүүдээс гээд нийт 157 гүйгч оролцсон байна. Дархан-уул аймгийн ЕБ-ын 4-р сургуулийн сурагчид тус тэмцээнд идэвхтэй оролцжээ.Марафон гүйлтийн тэмцээнийг зохион явуулснаар Дархан-Уул аймагт төдийгүй эх орондоо гүйлт соирхогчдын тоог нэмэгдүүлэх, дотоод нөөц боломжоо нээж, тэсвэр хатуужилтай болоход нь залуу өсвөр үеийнхэнийг урамшуулах зэрэг ач холбогдолтой хэмээн зохион байгуулагч Шри Чинмойн Дархан марафон багийн дэд тэргүүн Б.Доржбат ярьсан юм.

Х.Соёл-Эрдэнэ /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж