Адель Майкл Жексоны амжилтыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Адель Майкл Жексоны амжилтыг эвджээ

Их Британийн дуучин Аделийн бүтэлгүй дурлалаас төрсөн “21” цомог хамгийн их борлуулалттай тав дахь цомог болж, алдарт Майкл Жексоны “Thriller” цомгийн амжилтыг эвджээ.

Дуу бичлэгийн борлуулалтын компаниас явуулсан судалгаагаар Аделийн хоёр дахь цомог 4,274,300 ширхэг хувь худалдаалагдаж, Майкл Жексоны цомгоос 500 ширхэгээр давжээ.

Түүнээс гадна “21” цомог долоо хоногт л гэхэд 20,000 ширхэг зарагдаж байгаа гэнэ. Майкл Жексоны “Thriller” цомог хөгжмийн ертөнцөд одоо ч домог мэт яригддаг бол одоо Аделийн “21” цомог жинхэнэ шуугиан дэгдээж байгаа аж.

“21” цомог Их Британид 23 долоо хоногийн турш шилдэг цомгийн жагсаалтад тэргүүлсэн билээ.

Дуучин Адель Грэммийн хөгжмийн наадмаас зургаан төрөлд шилдэг бүтээлийн шагнал авсныхаа дараа хөгжмийн ертөнцөөс түр чөлөө авах болсноо мэдэгдсэн юм. Гэвч тэрбээр саяхан нэгэн радиогийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо ирэх хоёр жилдээ багтаан дахин нэг цомог гаргана хэмээн ярьсан гэнэ.

Тэрбээр “Хэрвээ би шинэ зүйл хийхгүй бол долоо хоногийн дараа миний дуунуудыг цохих шинэ шилдэг бүтээлүүд гарч ирэх болно” гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж