Олон улсын бүлгийн удирдагчид Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Олон улсын бүлгийн удирдагчид Монголд чуулна

Дэлхийн зуслангийн холбоо, Ази Номхон далайн орнуудын зуслангийн холбоо, олон улсын “Найрамдал” зуслан хамтран “Маргаашийн бүлгийн удирдагчид” арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Монгол улсын шадар сайдын санаачлагаар Азийн зуслангуудын холбоотой хамтран “Олон улсын бүлгийн удирдагч нарын сургалт”-ыг энэ сарын 6-9-ний өдөр Олон улсын “Найрамдал” төвд зохион байгуулах юм байна. Энэхүү сургалт нь энэ жил 25 жилийн ойтойгоо золгож буй Олон улсын зуслангийн холбооны ойн хүрээнд болж байгаа аж.

“Шинэ цагийн бүлгийн удирдагч” гэсэн нэртэй уг сургалтад шинэ цагийн бүлгийн удирдагчийн зайлшгүй мэдвэл зохих хүүхэдтэй ажиллах арга ажиллагаанд нь зөвлөмж өгөх, нөгөөтэйгүүр  улс орнуудын бүлгийг удирдагч нар харилцан бие биенээсээ суралцахад энэ сургалтын зорилго оршиж байгаа аж. Уг сургалтад ОХУ, БНХАУ, Австрали, Ветьнам, АНУ, Англи, Хонг-Конг-оос болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй зуслангийн залуу бүлгийн удирдагч багш нар хамтарч оролцох юм байна. Түүнчлэн, энэхүү сургалт зөвхөн англи хэл дээр явагдах юм байна. Уг сургалтыг олон улсын төвшинд хамгийн шилдэг хэмээн үнэлэгддэг Канадын хүүхдийн зуслангийн захирал буюу Олон улсын зуслангийн холбооны нарийн бичгийн дарга Жоги Жогерсон хэмээх хүн удирдана. Мөн Австралийн зуслангийн холбооны гүйцэтгэх захирал Дэвид ирж хичээл заана. Энэхүү хичээлийн явцад Монголын зуслангуудын туршлагыг сурталчлах ажлыг зохион байгуулах гэнэ.

Уг сургалтад оролцогчид энэ сарын 10-нд Монгол Улсын Засгийн газрын ордоны үйл ажиллгаа болон Цонжинболдог цогцолбор, 13-р зуун төвүүдээр айлчлан Монгол орны соёл, ар түмний амьдралтай танилцана.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж