Жил бүр Шилмэл загвар агентлагаас зохион байгуулагддаг “Хаврын гоёл 2012” наадам өчигдөр болж өндөрллөө. Уг наадамд дизайнерын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан сургууль өрсөлдөв.
Оны “Шилдгийн шилдэг дизайнер бэлтгэгч сургууль”-аар “Их засаг” олон улсын их сургууль, мөн шилдэг дизайнер “Алтан хайч” шагналын эзнээр “Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнер н.Саранбямба, “Шилдэг залуу загвар өмсөгч”-өөр “Шилмэл загвар агентлаг”-ийн загвар өмсөгч С.Ариунбилэг, н.Чинзориг нар тодорлоо. “Хаврын гоёл-2012” наадамд дизайнерууд нийт дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд “Гоёлын даашинз”-ны төрөлд “Урлах эрдэм” дээд сургууль, “Үндэсний загвар”-ын төрөлд “Сити” дээд сургууль, “Авангард чиглэл”-ээр “Үйлдвэр урлалын сургууль” болон “Өдөр тутмын загвар”-ын коллекцоор Монгол Солонгосын хамтарсан үйлдвэр урлалын коллеж тус тус шалгарлаа.
М.Ариунжаргалан