”Үйсэн дээрх бичиг”-ийг Монголд авчирна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

”Үйсэн дээрх бичиг”-ийг Монголд авчирна

ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас "Үйсэн дээрх бичиг"-ийг засварлаж дууссан бөгөөд удахгүй манай улсад буцаана хэмээн мэдээллээ.

Монголчуудын бичгийн хосгүй үнэт дурсгал болох "Үйсэн дээрх бичиг"-ийг Үндэсний номын санд хадгалж байсан бөгөөд 1992 онд Монгол, Герман хоёр улсын засгийн газрын соёлын хэлэлцээрийн дагуу сэргээн засварлах, судлахаар гаргасан аж.

Тухайн үед сэргээн засах ажилд Монголын талаас академич Ш.Бира, түүхч, доктор Ц.Ишдорж нар, Германы талаас нэрт Монголч эрдэмтэн Хайсенг, К.Загастер нар ажилласан байна. Он цагийн эрхэнд энэхүү бичиг маш их эвдэрч гэмтсэн байсан бөгөөд засаж янзлахад асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж